Олон улсын нэршил: Ампициллин
Худалдааны нэршил: Ампициллин натри, Ампициллин, Амписин, Амфин, Зцил 250, Зцил 500, Памецил, Уназин,Пенодил 500, Пицин, Базоцид, Цинам
Найрлага: Ампициллин натрийн ариун нунтаг
Эмийн хэлбэр: Капсул, тарилгын уусмал бэлдэх нунтаг. Бэлдмэл нь өвөрмөц үнэртэй, усанд хурдан уусах ба хүчлийн уусмалд тэсвэртэй.
Эмийн бүлэг: Ампициллин натри бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг пенициллин юм.
Хэрэглэх заалт:
Грам-эерэг бактерийн адил грам-сөрөг бактераар үүсгэгдсэн халдварууд, ялангуяа хумхаа, цусан үжил, амьсгал, шээс, цөсний замын халдварууд,бусад ноцтой хорт нөлөө үүсгэдэг эмүүдэд тэсвэртэй халдварууд, бөөрний эмгэгтэй өвчтөнд голдуу хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Бэлдмэлийг тарихын өмнө 3 мл нэрмэл ус ба натри хлоридын уусмалаар найруулж бэлтгэн булчинд тарина. Тунг өвчний хүнд хөнгөнөөс хамааран тогтооно. Насанд хүрэгчдэд ердийн тун 4г (аюултай өвчинтэй өвчтөнд 6г), хүүхдэд биеийн жинд 100мг/кг тооцон тунг өдөрт 4 хуваан хийнэ. Шээсний замын халдварын үед өвчтөний тунг бууруулж болох ба насанд хүрэгчидэд өдөрт 2г тунгаар тарина.
Болгоомжлол:
- Тарилгын өмнө арьсны сорил тавина. Энэ арга болон тун калитай пенициллин G-тэй ижил.
- Булчинд гүн, аажим тарина.
- Арьсны тууралт, харшлын бусад урвалууд эмчилгээний үед илэрч болно. Энэ үед гистамины эсрэг, дааврын бэлдмэл хэрэглэх шаардлага гарах тул эмчилгээний үед сайтар ажиглана. Арьсны ноцтой тууралт илэрвэл эмчилгээг зогсооно.
Хадгалалт
Ампициллин натри битүүмжлэлтэй саванд 250С хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Савлалт
Туншилд болон капсулд 250мг, 500мг, 1000мг тунгаар савласан.
Эмийн олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.