Мика Монгол Мика Монгол

Уушгины мэс засал хийлгэсний дараах арчилгаа

Эмнэлэгт байх хугацаа

Энгийн тасагт шилжих хүртлээ эрчимт эмчилгээний тасагт байна. Эмнэлэгт хэвтэх бүхий л хугацаандаа цээжин доторх шингэний гадагшлуулахын тулд тавьсан цээжний гуурстай байна. Гэртээ гарсан үедээ ч энэ гуурстайгаа байх нь бий.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Хэвийн байдалдаа ортол 6-8 долоо хоног болно. Гараа хөдөлгөх, цээжин биеэ эргүүлэх, гүнзгий амьсгал авах үед өвдөнө.

Биеийн идэвхитэй байдал

Ямар хэмжээний хүнд зүйл өргөж болохыг мэс заслын эмчээс асууна. Цээжний хөндийн дурангийн мэс засал хийлгэснээс хойшхи 2 долоо хоногт, нээлттэй мэс засал хийлгэснээс хойшхи 6-8 долоо хоногт 4.5 кг-аас хүнд юм өргөж болохгүй.

Өдөрт 2-3 удаа алхаж явна. Богино зайнаас эхлээд өөрийн явж чадах хэмжээ хүртэл аажим уртасгана. Гэртээ шаттай бол дээш доош аажуухан явна. Шат шатаар алхана. Байнга шатаар гарахгүй байхаар гэрийн нөхцөл байдлаа өөрчлөнө.

Идэвхитэй үйлдэл хийснийхээ дараа амарч байх ёстой. Ямар нэг зүйл хийж байхад өвдвөл зогсоох хэрэгтэй.

  • Гадаа талбайн ажлыг 4-8 долоо хийж БОЛОХГҮЙ. Ийм ажлыг хэзээ эхлэж болохыг мэс заслын эмч, сувилагчаасаа асууна.
  • Мэс заслаас 2 долоо хоногийн дараагаас гэрийн хөнгөн ажлуудыг хийж болно.

Байрны 2 давхарт шатаар амьсгаадахгүй гарч чаддаг болсон үедээ бэлгийн харилцааг эхлүүлж болно. Мэс заслын эмчээсээ асууна.

Гэртээ аюулгүй байдлыг бий болгоно. Унаж, хальтрахаас сэргийлж хивсээ авна. Угаалгын өрөөндөө аюулгүйн бариул суулгана.

Мэс хийлгэсний дараах 6 долоо хоногт гар, биеийн дээд хэсгээ хөдөлгөхдөө болгоомжтой байна. Ханиах, найтаах үедээ зүсэлт хийсэн шархаа дэрээр дарна.

Хэзээ жолоо барьж болохыг мэс заслын эмчээс асууна. Сэтгэц нөлөөт эм уусан үед жолоо барьж болохгүй. Жолоо барихдаа богино зайнд явахаас эхэлнэ. Замын хөдөлгөөн их байх үед жолоо барьж БОЛОХГҮЙ.

Уушгины мэс засал хийлгэснээс хойш 4-8 долоо хоног ажлаа хийхгүй байх нь энгийн зүйл юм. Хэзээ ажилдаа орж болохыг мэс заслын эмчээс асууна. Ажлынхаа ачааллыг тааруулж, хэсэгтэй хагас цагаар ажиллах хэрэгтэй.

Өөртөө анхаарал тавих

Эмчлэгч эмч өвчин намдаах эмийн жор бичиж өгнө. Гэртээ гарах үед уг эм бэлэн байж байхаар бэлдэж авна. Өвдөлт эхэлсэн үед өвчин намдаах эм ууна. Өвчин намдаах эм уухгүй удах нь өвдөлтөнд сөрөг нөлөөтэй.

Уушгийг сайжруулах амьсгалын төхөөрөмж хэрэглэнэ. Гүнзгий амьсгал авахад тусална. Энэ төхөөрөмжөөр мэс засал хийлгэсний дараах 2 долоо хоногийн турш, өдөрт 4-6 удаа хийнэ.

Тамхинаас гарна. Гэртээ өөр хүмүүсийг тамхи татахыг зөвшөөрч БОЛОХГҮЙ.

Шарх арчлах

Цээжний гуурстай бол:

  • Гуурсыг тойроод арьс эмзэгшиж өвдөнө.
  • Гуурсыг тойруулаад өдөрт 1 удаа цэвэрлэнэ.
  • Гуурс сугарвал нүхийг цэвэр самбайгаар таглаж, мэс заслын эмчид яаралтай хандана.
  • Гуурсыг авсанаас хойшхи 1-2 хоногт шархыг бооно.

Шархны боолтыг өдөр бүр солино. Боолт хийх шаардлагагүй болсон үед шарх орчмыг савантай усаар угаана.

Шархны боолт хийхгүй болсоноос хойш шүршүүрт орно.

  • Шархны наалт, цавууг үрж, угааж БОЛОХГҮЙ. Өөрөө аяндаа 7 хоногийн дараа унана.
  • Эмчийг зөвшөөртөл ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.

Оёдлыг ихэнхдээ 7 хоногийн дараа авдаг. Үдээсийг ихэвчлэн 7-14 хоногийн дараа авдаг. Хайлдаг утас хүний шингэдэг тул авах шаардлагагүй.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэмээс дээш халуурах
  • Зүсэлт хийсэн шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон, өтгөн шүүс гарах
  • Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
  • Амьсгалахад хэцүү байх
  • Ханиалга намдахгүй байх, шар, ногоон, цустай цэрээр ханиах
  • Ууж, идэж чадахгүй байх
  • Хөл хавдах, хөл өвдөх
  • Цээжинд тавьсан гуурсанд нүх гарах, хагарах, гуурс сугарах
  • Цустай ханиах