Гар болон хуруун дээр арьс ургацаг ургахыг үү гэнэ. Үү ургацагт хүрэхэд хатуу байх бөгөөд дотроо жижиг хар цэгүүдтэй байж болно. Эдгээр хар цэгүүд нь цусны бүлэнгүүд юм. Үү ургацаг нь хүрэхэд гарт халдварлах вирусийн гаралтай өвчин бөгөөд бага насны хүүхдүүд болон 20-30 насны залуу хүмүүс өвчлөх нь элбэг байдаг. Мөн дархлал суларсан үед үү гарж болно. Ихэнх тохиолдолд үү нь эмчилгээний шаардлагагүйгээр алга болдог боловч хүмүүс авхуулахыг илүүд үздэг байна. HPV гэх вирусийн халдвараар үү нь үүсгэгддэг бөгөөд 100 гаруй төрлийн вирус байдаг. Гар дээрх үүг зөвхөн хэдхэн төрөл нь үүсгэдэг бөгөөд бусад төрлийн HPV нь хөл, ам болон биеийн бусад хэсгүүд дээр үү үүсгэнэ. Ихэнх төрлийн HPV нь эмчилгээгүй эдгэрдэг бөгөөд хүндрэл учруулдаггүй бол умайн хорт хавдарт үүсгэх вирус ч байдаг.
Шалтгаан:
Үүтэй хүний гарт хүрснээс, эсвэл өөрийн гар дээр гарсан байсан үү-н вирус биеийн бусад хэсэгт халдварласнаас үү гарч болно. Үүний вирус нь шархлаа, арьсны бусад гэмтлүүдээс үүдэн биед орсон байх боломжтой.
Хүн бүрийн дархлаа HPV вируст өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг тул HPV вирусийн халдвар авсан хүн бүрд үү гардаггүй. Дараах тохиолдолд үү гарах магадлал өндөр байна.
- Бага насны хүүхдүүд
- 20-30 насны залуучууд
- ХДХВ болон бусад дархлалын өвчтэй хүмүүс
- Үү ургацгийг эмч үзэж, дээд хэсгийг хусан хар цэгүүд тогтсон эсэхийг шалгаж дээж авч шинжлэх байдлаар оношилдог.
Шинж тэмдэг:
- Жижиг ургацаг үүсэх
- Цэврүү шиг харагдах ягаан эсвэл цагаан өнгийн зүйл ургасан байх
- Хүрэхэд хатуу байх
- Олон жижиг хар цэгтэй ургацаг гар, хуруугаар гарсан бол үү байх магадлалтай.
Эмчилгээ:
Гар хуруун дээр гарах үү нь ихэнх тохиолдолд хэдэн сараас 2 жил хүртэлх хугацаанд эмчилгээгүйгээр эдгэрдэг боловч гоо сайхандаа анхаарах үүднээс хагалгааны аргаар авхуулах тохиолдол олон байдаг.
Үү ургасан газраас хамааран өөр өөр эмчилгээ хийнэ. Эмчилгээний гол зорилго нь үүг устган дархлааг сайжруулахад оршдог. Үү ургацгийн эмчилгээг хэдэн сараар ч хийж болох бөгөөд ахин дахин ургах магадлалтай. Бага насны хүүхдүүдийн хувьд өвдөлтгүй эмчилгээ хийхийг илүүд үзнэ.
- Хөлдөөх – Шингэн нитрогенийг ургасан үү дээр түрхэж хөлдөөх арга хэмжээ авна. Ойролцоогоор 7 хоногийн дараа үү нь үхжиж унадаг. Эмчилгээний нөлөөгөөр өвдөлт мэдрэгдэх, арьсны өнгө өөрчлөгдөх магадлалтай.
- Бусад хүчиллэг бодисууд – Хэрэв хөлдөөх эмчилгээ үр дүнгүй бол хүчиллэг бодисоор ургасан үүг түлж устгана. Энэ эмчилгээг долоо хоног тутам хийлгэх шаардлагатай. Харин эмчилгээний нөлөөгөөр тодорхой хэмжээний өвдөлт мэдрэгддэг.
- Лазер эмчилгээ – Лазер туяагаар үү ургасан хэсгийг шарж вирусийн халдвар орсон хэсгийн үү салж унана. Энэ эмчилгээний нөлөөгөөр сорви үлдэх магадлалтай.
Урьдчилан сэргийлэх:
- Үүтэй хүнд хүрэхгүй байх
- Өөрийн гар дээр ургасан үүд хүрэхгүй байх, хүрсэн гараараа биеийн бусад хэсэгт хүрэхгүй байх
- Хуруугаа амандаа хийхгүй байх
- Хумсаа мэрэхгүй байх
- Хумсаа авахдаа гүн авч гэмтээхгүй байх
- Гараа тогтмол угаах
Гэрийн аргаар үү ургацаг арилгах арга:
- Apple Cider Vinegar –Алимын цуу
Алимын цууг жижиг бөөрөнхийлсэн хөвөнд шингээж зөвхөн үү-дээрээ тавиад 20 минут даавуугаар ороож орхино. Эхний үед бага зэрэг хорсоно. Үүний том жижиг, хэр удаж байгаагаас шалтгаалан 2-4 долоо хоногийн дараа ургацаг унана.
- Castor Oil & Baking Soda –Касторын тос, /касторовое масло/ талх нарийн боовны сода
Эдгээр хольцоо нийлүүлээд шүдний оо шиг бага зэргийн өтгөн болмогц ургацаг дээрээ тавиад гадуур нь шархны лентээр ороогоод унтана. Өглөө босоод боолтоо авч усаар зайлж угаана. Энэ мэтээр ургацгийг унах хүртэл нь орой бүр энэ эмчилгээг хийнэ.
- Tea Tree Oil -Цайны модны тос
Арьсны ургацгийг арилгахын тулд цайны модны тосны 6-8 дуслыг ариутгасан хөвөнд шингээж ургацаг дээрээ тавьж боогоод 15 минут болно. Үүний дараагаар гараа угаана. Өдөрт гурван удаа ургацаг унах хүртэл энэ эмчилгээг хийнэ. Энэ нь байршил, хэмжээ зэргээс шалтгаалан хэдэн хоног, эсвэл бүр хэдэн долоо хоног болно. Дунджаар урагцаг харлаж 10-аад хоногийн дараа унах болно.