Мика Монгол Мика Монгол

Үтрээний бактержил буюу гарднереллёз

Эмэгтэйчүүдийн үтрээний олон тооны бичил биетүүдийн хоорондын тэнцвэрт байдал алдагдсанаар буюу дисбактериоз үүсч зарим нэгэн бактери хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд өвчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.

Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактери үүсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын үеэр халдварладаг.  Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг. Сүүлийн үеийн судалгаагар энэ өвчнийг умайн дайвруудийн үрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний болон төрөлтийн хүндрэл үүсэх эрсдэлийн хүчин зvйл гэж  үздэж байна.

Шалтгаан

Үтрээний  бургуй, антибиотик хэрэглэх, үр тогтолтын эсрэг ерөндөг,  үтрээний лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил өсдөг. Олон тооны бэлгийн хавьтагчтай бол өвчин тусах магадлал өндөр байдаг.

Шинж тэмдэг

Гарднереллез  ихэвчлэн ямар ч эвгvй мэдрэмж  төрvvлдэггvй. Умаар бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.

Эмэгтэй хүнд:

  • Бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу өнгөтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гардаг.
  • Бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж илрэх.

Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг өвчин үүсгэдэггүй.  Зөвхөн ганц нэг тохиолдолд  л  уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Дээрх шинж тэмдгүүд бас илэрдэг.

Оношилгоо

Шинж тэмдэг илэрсэн vед бэлгийн замын євчний эмч эсвэл арьс өнгөний эмчид хандах хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтнээс наалдац авж шинжилгээнд өгч бактери ургуулдаг.

Эмчилгээ

Гарднереллезийг антибиотикоор эмчлэх бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх болгох бэлдмэлүүдийг (лактобактерин болон бифидобактерин) давхар хэрэглэдэг. Курс эмчилгээний дараа дахин наалдцын шинжилгээ өгөх хэрэгтэй болдог. Бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

Гарднереллезийн урьдчилан сэргийлэлт нь бусад бэлгийн замын өвчнvvдийхтэй ижил:

  • Бэлгэвч хэрэглэх
  • Тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх
  • Сэжигтэй бэлгийн хавьталд орсноос хойш хоёр цагийн  дараа  бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор угаалга хийлгэх.