1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан ч дархлаа сайтай бол өвдөхгүй, шинж тэмдэг илрэхгүй, вирусийн тээгч болно. Цитомегаловирус нь хүний эсэд нэг л орсон л бол тэндээ үүрд үлддэг ба бүрэн эмчлэх боломжгүй. Харин дархлаа сайжруулдаг бүх л цогц бэлдмэлүүд, түүнчлэн вирусийн үржлийг дарангуйлдаг интерфероны бэлдмэлүүд хэрэглэдэг.
Шалтгаан
Дээхэн үед энэ өвчнийг шүлсээр дамждаг гэсэн үндэслэлээр “үнсэлтийн өвчин” гэж нэрлэдэг байсан. Гэвч орчин үеийн анагаах ухаан нь энэ өвчнийг өдөөгч нь шүлс төдийгvй цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сvvнд байдаг гэдгийг тогтоосон юм. Тэгэхээр халдвартай хүний ууж байсан аяганаас уух, секс хийх, алчуураар нь арчихад тусах эрсдэлтэй. Мөн цитомегаловирус нь цус юүлэх болон эрхтэн шилжvvлэх vед халдварлагдах боломжтой.
Шинж тэмдэг
Ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Ихэнх халдвар авагсдад өвчин нуугдмал хэлбэрээр явагддаг! Цитамегаловирусыг идэвхжихийн тулд дархлал буурах шаардлагатай.. Гэхдээ энэ бүх шинж тэмдэг нь 1-1.5 сарын хугацаанд илэрнэ. Зарим тохиолдолд өвчний цорын ганц шинж нь шvлсний булчирхай vрэвсэх явдал байдаг.
- Энэ өвчин нь АЗХӨ-тэй ( амьсгалын замын хурц өвчин) адилхан байдаг болохоор халуурч, хамраас шингэн урсаж хоолой өвддөг.
- Тунгалгын булчирхай, нулимсны булчирхай болон элэг томорч болно.
- Дотор эрхтэнг гэмтээх vед бие сулрах, гүйлгэх, өтгөн хатах зэрэг тэр бүр эмчид хандаад байдаггүй шинж тэмдэг л илэрнэ. Тэгээд ч эдгээр нь хэдэн өдрийн дараа аяндаа алга болдог.
- Цитомегаловирус шээс бэлгийн замын эрхтэнд байрших тохиолдол элбэг. Энэ үед эмэгтэйчүүдэд умай, умайн хүзүү, үтрээ нь үрэвсэнэ.
- Эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн замын эрхтэнд суурилсан халдвар нь ямар ч зовиур, шинж тэмдэггүй байдаг.
- Энэ халдвар нь хөгжиж буй үр хөврөлд жирэмсэн эмэгтэйчvvдэд аюултай байдаг бөгөөд учир нь халдвар нь хөгжиж буй vр хөврөлд дамжих боломжтой.
Оношилгоо
“Цитомегаловирусын халдварт өвчин” гэсэн оношийг зөвхөн бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмч л гаргана. Цус, шvлс, үрийн шингэн, умайн хүзүү болон үтрээнээс гарах ялгадас, ургийн уснаас дээж авч микроскопын дор томорсон эсvvдийг хайж, эсвэл ПГУ( ДНК – оношилгоо) шинжилгээний тусламжтайгаар вирусыг илрvvлдэг. Өөр нэгэн шинжилгээний арга нь дархлалын системийн хариу урвалаар цусан дахь вирусыг илрvvлэх юм. Цитомегаловирусын шинжилгээг жирэмслэхийг хvсэж буй эмэгтэйчvvд заавал хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Цитомегаловирусын өвчин нь эдгэршгvй юм. Гэхдээ бие махбодь дахь вирусын хэмжээг хянаж, өсөлтийг нь тогтоон барьж байх эм байдаг. Энэ эмчилгээг жирэмсэн, эсвэл жирэмслэхийг зэхэж буй эмэгтэйчvvдэд цитомегаловирус илэрсэн vед тээх болон хөхvvлэх бvхий л хугацааны туршид явуулдаг. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй нь 10-12 хоногийн зайтайгаар шинжилгээ өгөх ёстой.