Хламид нь өвчтэй хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэрэг ахуйн замаар халдварладаг нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ өвчинг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Энэ өвчний тохиолдлын тэн хагаст нь бэлгийн замаар дамждаг трихомониаз, уреаплазмоз, эсвэл гарднереллез мэтийн бусад халдварт өвчнүүдтэй хавсарсан байдаг.
Шалтгаан
Дараах нөхцөлд хламид тусах магадлал өндөр байдаг.Үүнд:
- 24-с доош настай байх (идэвхтэй бэлгийн амьдралын нас)
- Нэг жилийн хугацаанд олон хамтрагчтай байсан бол
- Бэлгэвч хэрэглэхгүй байх
- Өмнө нь бэлгийн замын халдварт өвчин тусч байсан бол
Үр дагавар
- Эмэгтэй хvнд хламид нь умайн гуурс болон хэвлийн хөндийд үрэвсэл vvсгэж, наалдац бий болгон эдгээр гуурснуудыг бөглөдөг. Үр дvнд нь түгжигдсэн өндгөн эс нь эр бэлгийн эстэй таарах боломжгүй болсноор эмэгтэй хүн жирэмсэлж чадахгvй болно.
- Эрэгтэй хүнд хламидиоз эр бэлгийн эс үүсдэг эрхтнүүдэд үрэвсэл үүсгэн үргүйдэлд хүргэх аюултай. Бас нэгэн хvндрэл нь түрүү булчирхайн үрэвсэл юм (простатит).
- Жирэмсний үед ирээдүйн хүүхдэд нь халдварлах аюултай. Энэ нь төрөлхийн гажиг үүсгэдэггvй ч дотор эрхтэнд, vе мөч болон нvдийг гэмтээх эрсдэлтэй байдаг болохоор цаг тухайд нь эмчилж байх хэрэгтэй.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш эхний нэгээс гурван долоо хоногтоо өвчний ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Энэ хугацаанд хламид нь шинэ эзэндээ дасч, эсvvдэд суурьшин эрчимтэй vржиж байдаг. Далд vе дууссаны дараа өвчтөнд анхны шинжvvд илэрч эхэлнэ.
Эрэгтэйчvvдэд илрэх хламидиозын эхний шинжvvд.
- Өглөөгvvр шээс дамжуулах сувгаас тунгалаг ялгадас гарах, шээсний эхний дуслууд маш булингартай болох
- Шээх vед загатнах хорсох мэдрэмж төрөх
- Заримдаа шээж дуусах үед, эсвэл үрийн шингэн гадагшлах vеэр цусархаг ялгадас гарах
- Төмсөг өвдөх
- Өвчтөний бие суларч, бага зэрэг халуурч болно.
Эмэгтэйчvvдэд илрэх хламидиозын эхний шинжvvд.
- Эвгvй үнэр эсвэл шардуу өнгөтэй салслаг ялгадас үтрээнээс ялгарна
- Шээх үед хорсож загатнах мэдрэгдэнэ
- Ерөнхий бие сулрал мэдэгдэж ховор тохиолдолд халуурдаг
- Бэлгийн хавьталд орсны дараагаар, сарын тэмдэг ирсний дараагаар өвдөх
Гэхдээ эмчилгээ огт хийгдээгүй үед ч дээрх шинж тэмдгvvд нь хоёр долоо хоногийн дараа бvрэн алга болдог. Гэвч ингэлээ гээд хламидиоз алга болохгүй харин арга хэлбэртээ шилждэг. Улмаар удаан хугацаагаар хvний биед байхдаа хламид нь тvvний дотор аажмаар тархаж дотор эрхтэн, үе мөч болон нүдийг хүртэл гэмтээдэг.
Оношилгоо
Хламидиозын шинжvvд нь маш тодорхой бус байдаг тул ямар нэг сэжигтэй ялгадас гарсан тохиолдолд эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Оношийг зөв тавихын тулд өвчний өдөөгч хламидийг илрvvлэх хэрэгтэй. Ингэж илрvvлэх нь амаргvй байдаг болохоор шууд иммунофлюоресценц (ШИФ) болон ДНК оношлогоо (ПГУ) зэрэг илүү нарийн шинжилгээ хийх хэрэгтэй болдог.
Эмчилгээ
Хламидыг антибиотикоор эмчилдэг бөгөөд 5-10 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Ихэнх тохиолдолд халдвар 1-2 долоо хоногийн дотор дарагдах бөгөөд бэлгийн хамтрагч ч мөн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Бактерийн эсрэг эмчилгээний курсээс гадна хламидиозын эмчилгээнд, дархлал сэргээх бэлдмэлvvд, поливитаминууд, амьдралын төлөв байдлаа хэвийн болгох, хоолны дэглэм, эмчилгээний vеэр бэлгийн амьдралаас татгалзах зэрэг ордог. Эмчилгээ бvх бэлгийн хамтрагчдыг хамрах ёстой. Курс эмчилгээ дууссаны дараа хянах шинжилгээ өгнө. Хэрэв хламид илрэхгvй бол шинжилгээг сарын дараа дахин өгнө.