Хамуу нь хамууны хачгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтэй жижиг биетэй 1 сар орчим амьдардаг 8 хөлтэй микроскопоор л харах боломжтой маш жижиг амьтан юм. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвчийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо хоногийн дотор нас бие гүйцнэ. Ингэснийхээ дараа арьсны гадаргуу дээр гарч үржилд орно. Асар хурдтай үржих чадвартай болохоор эмчилгээ хийгээгүй тохиолдолд гуравхан сарын дотор зургаан үеийн нийт 150 000 000 ширхэг болтлоо үржих чадвартайг бодитоор тоолж гаргасан байдаг.
Хамууны хачиг нь хүний биеэс гадуур тасалгааны дулаанд 2-3 хоног амьдрах чадвартай. 60 хэмийн халуунд нэг цагийн дотор үхдэг бол хасах хэм, буцалгахад тэр даруй үхдэг. Хамууны хачиг нь
Шалтгаан:
Хамуутай хүнтэй ор хөнжлийн даавуугаа хамт хэрэглэх, хувцсаа солих, бэлгийн хавьталд орох, байнга биед нь хүрэх зэрэгт халдварладаг. Мөн ховор тохиолдолд амьтнаас хүнд халдвар тархана. Арьсаа хүчтэй маажих нь арьсанд халдвар тархах магадлалыг нэмэгдүүлнэ. Халдвар нь ихэвчлэн нас дээр гарсан болон дархлалын өвчтэй хүмүүст тархдаг.
Шинж тэмдэг:
Халдвар авснаас 7-10 хоног далд үе нь явагддаг. Маш их загатнах бөгөөд шөнөдөө илүү хүчтэй загатнах мөн нугалардаг хэсгүүдээр гүвдрүүт тууралт үүсдэг. Тууралт нь хос нойтогносон толбо хэлбэртэй байна. Хамуу нүх гарган арьсан доогуур явах үедээ утас шиг нарийхан, шулуун , тахиралдсан судал үүсгэдэг. Ийм судлын төгсгөлд тунгалаг овгор хальсаар төгссөн байх нь цөөнгүй. Биеийн аль ч хэсэгт загатнах шинж тэмдэг ажиглагдаж болох ба ихэвчлэн насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдүүд энэ өвчнийг тусдаг. Гүвдрүү үүсэж болох газрууд:
- Хурууны завсар
- Суганы дотор талд
- Бэлхүүсээр
- Бугуйн дотор талд
- Тохойн дотор талын арьсан дээр
- Хөлийн уланд
- Хөхний эргэн тойронд
- Эр бэлэг эрхтний эргэн тойронд
- Өгзөг, өвдөг, мөрөн дээр
Нярай болон бага насны хүүхдийн:
- Хуйх
- Нүүр
- Хүзүү
- Гарын алга
- Хөлийн ул зэргээр гүвдрүү гарч болно.
Эмчилгээ:
Мэргэжлийн эмчийн зааврын дагуу тосон түрхлэгийг хүзүүнээс хөлийн ул хүртэл түрхэх бөгөөд ойролцоогоор 8 цагийн турш эмийг арчилгүй бие дээр байлгах ёстой. Хамууны эмчилгээг гэр бүлийн бүх гишүүдэд болон ор хөнжлийн давуу, хувцсаа сольж өмсдөг ойр дотнын хүнд хийх шаардлагатай. Хэдийгээр энэ түрхлэг нь хамууг бүрэн устгах боловч хэдэн долоо хоногийн хугацаанд загатнасан хэвээр байх болно.
Хамууны эсрэг хэрэглэдэг бэлдмэлүүдийг үндсэн гурван бүлэгт хувааж болно. Үүнд:
- 1.Тосон бэлдмэлийн нийлэг үүсмэлүүд /бензил бензоат/.
- 2.Хүхэр, хүхрийн үүсмэлүүд: хүхэртэй тос, Вилькинсоны тос
- 3.Шимэгч шавжийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд: К саван, флицидийн шингэн, лизол, креол.
Хамуу нь харшлын гаралтай болохоор эдгэрсэн ч гэлээ загатнаа нь хэдэн долоо хоног хэртэй үргэлжилж болно. Энэ өвчин туссан үед эмчийн заалт, эмийн зааврын дагуу хэрэглэдэг зарим эмийн нэрс:
- Эмульсия бензилбензоата 20%
- Мазь бензилбензоата 20%
- Мазь бензилбензоата 10% /хүүхдэд/
- Esdepalletrine, SPREGAL
- Линдан (якутин, гамексан, лорексан, GBH)
- Кротомитон (эуракс, GIBA)
- Тиабендазол
- Диэтилкарбоназин.
Эмчилгээний дараа загатнасан хэвээр байгаа бол дараах арга хэмжээг аваарай.
- Хүйтэн усанд даавуун алчуур норгож үрэвссэн хэсгүүдэд жин тавих
- Өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй тос түрхэх
Эдгээрийг зөвхөн эмчийн заалтын дагуу, зааврыг нарийн баримтлан хэрэглэж болно. Гадаад хэл дээрх бичсэн зааврыг ойлгохгүй байгаа үед залхуурахгүйгээр эмчлэгч эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэх боломжгүй бол эмийн санчаас сайтар асууж лавлах хэрэгтэй. Эмчид үзүүлж оношлуулалгүйгээр өөрөө өөртөө онош тавьж дур мэдэн хэрэглэвэл хамууны хачгаас долоон доор үр дагавар гарч болзошгүйг анхаараарай. Зөвхөн эмчийн заалтаар, зааврын дагуу хэрэглэж болно гэдгийг дахин сануулъя.
Урьдчилан сэргийлэх:
- Дахин хамууны хачгаар халдварлахгүйн тулд хувийн эд зүйлсээ ариутгах хэрэгтэй.
- Ор хөнжлийн даавуу болон хувцсаа халуун усанд угааж, индүүдэх, хэрэв угаах боломжгүй хувийн эд зүйл байгаа бол вакуум уутанд хийж 2 долоо хоног онгойлгохгүй байхад хамуу өлсөж, устана.
дан ганц биедээ түрхэх хангалтгүй байдаг юм.Тосоо зааврын дагуу курсээр нь түрхэж дуусмагц хуучин бүх хувцсаа сольж, өмсөж байсан хувцас хэрэглэл, гудас, хөнжил, цагаан хэрэглэл зэргийг заавал сайтар угааж, хоёр талаас нь индүүдэж байх ёстой. гутлыг гялгар уут зэрэгт хийгээд 4-5 хоногт өмсөлгүй гадаа тавина. Мөн гэр бүлийн чинь хүмүүс заавал хамтаа урьдчилан сэргийлэх байдлаар түрхэж, мөн адил хувцас, цагаан хэрэглэлээ солих хэрэгтэй. Энд нүүр гарын алчуур зэрэг олон хүн зэрэг хэрэглэх боломжтой зүйлсийг ялангуяа сайтар ариутган цэвэрлэж байх ёстой. Болж өгвөл тус тусдаа алчууртай байвал дээр. хөдөө байгаа бол мөн л адил хөнжил гудсаа 4-5 хоногт салхинд тавих зэргээр ариутгаж байхгүй бол тэнд чинь үүрлэчхээд буцаад халдаад байгаа хэрэг. Мөн өөр хүний сойз, алчуур, гутал, хувцас зэргийг өмсөх хэрэггүй.
Хамуу бол бүрэн эдгэрдэг өвчин. Загатнаа нэмэгдэж байгаа бол эмчдээ үзүүлээд эмчийн заасны дагуу харшлын эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй эм авч уу. Хамууны хачгийн баас энэ тэр нь нэлээд хүчтэй харшил үүсгэдэг болохоор загатнаж байгаа хэрэг. Гэр орноо хлорамины уусмалаар сайн угааж цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа хаалганы бариул, крант г.м. олон хүн барьж байдаг зүйлсийг сайтар ариутган цэвэрлэх хэрэгтэй. хлорамины шахмалыг эмийн сангаас ав.