Мика Монгол Мика Монгол

Уреаплазмоз

Уреаплазмоз нь бэлгийн замаар дамждаг бөгөөд уреаплазмаар үүсдэг өвчин юм. Заримдаа шээс бэлгийн системийн үрэвсэлт өвчнүүдийн үед өвчин үүсгэгч бичил биет илрэхгvй  атлаа уреаплазма их хэмжээгээр илэрсэн байдаг. Энэ халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал ямар байгаагаас шалтгаалан өвчний явц янз бүр байдаг. Халдвар нь таатай нөхцөл бүрдсэн үед хурдан үржиж замдаа дайралдсан бүгдийг гэмтээж эхэлснээр уреаплазмоз үүснэ. Эрэгтэй хvнд хамгийн эхлээд шээс дамжуулах суваг болон түрүү булчирхайг гэмтээж, эмэгтэй хvний үтрээг гэмтээдэг.

Шинж тэмдэг

Халдварласан мөчөөс өвчний эхний шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар нэг сар өнгөрдөг.

  • Эмэгтэйчүүд уреаплазмоз өвчтэй болсноо гол төлөв мэдэггvй. Заримдаа үе үе үтрээнээс тунгалаг ялгадас гарах боловч тэдгээр нь хэвийн үеийнхээс нэг их  ялгараад байдаггvй. Зуун эмэгтэйгээс зөвхөн нэгд нь л шээх үед хорсох мэдрэмж төрж болдог. Улмаар уреаплазма умай, эсвэл дайвруудын үрэвсэлд хvргэсэн тохиолдолд  л хэвлийн доод хэсгээр унжиж, өвдөх шинж тэмдэг мэдрэгддэг.
  • Эрэгтэйчvvдийн хувьд энэ өвчнийг танихад хялбар. Уреаплазмозыг шээс дамжуулах сувгаас гарах тунгалаг ялгадас болон шээх vед бага зэрэг хорсож өвдөх шинж тэмдгээр нь мэддэг. Архаг өвчний үед простатитын (түрүү булчирхайн vрэвсэл) шинж тэмдгээр мэднэ.

Үр дагавар

Эмчлэгдээгүй уреаплазм нь нэг намдаж, нэг сэдрэх зэргээр хvнийг олон жилээр зовоодог.

  • Эрэгтэй хvнд уреаплазма нь түрүү булчирхайн үрэвсэл, шээс дамжуулах сувгийн нарийсал vvсгэдэг.
  • Эмэгтэй хvнд умайн гуурсны vрэвсэл болон наалданги vvсгэж, vргvйдэл болон умайн гадуурх жирэмслэлт болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Жирэмслэлтийн эхэн vед  уреаплазмаас ангижрах нь маш  чухал  бөгөөд энэ өвчин нь тээлтийн хvндрэл болон ургийн хөгжил гажиг үүсгэх аюултай.

Оношилгоо

Эмэгтэйчvvдийн эмч ба эрэгтэйчvvдийн эмчид хандах нь зvйтэй. Уреаплазмыг ДНК -оношилгоо, шууд иммуофлуоресценц шинжилгээ зэрэг нарийн шинжилгээ хийж илрүүлэх шаардлагатай болдог.

Урьдчилан сэргийлэлт

Тохиолдлын бэлгийн харьцааны vед бэлгэвч заавал хэрэглэж байх шаардлагатай.