Мика Монгол Мика Монгол

Умайн Салстын Үрэвсэл

Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алддаг.

Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай. Үүний улмаас дараах хүндрэл учирна

  • Үргүйдэл – Умайн салстын үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 1/3 нь үргүй болдог. Үр тогтохын тулд эр бэлгийн эс умайн гуурсаар дамжин өндгөн эсэд хүрэх ёстой. Гэвч салстын үрэвслээс үүдэн эр бэлгийн эс гуурсаар дамжиж чадахгүйд хүрнэ.
  • Умайн салстын үрэвсэлтэй эмэгтэйчүүдийг өвчин хүндрэхээс өмнө хүүхэд гаргахыг зөвлөдөг.
  • Өндгөвчний хорт хавдар – Ховор боловч өндгөвчний хорт хавдартай болох магадлалтай.

Шалтгаан

  • Сарын тэмдгийн хэвийн бус байдал – Сарын тэмдгийн үед гадагшлах ёстой байсан цус умайн гуурсаар дамжин биеийн дотор хэсэгт урсах хэвийн бус байдал нь умайн салстыг үрэвсүүлнэ.
  • Үр хөврөлийн эсийн ургалт – Байх ёсгүй газраа үр хөврөлийн үүссэн байх
  • Үр хөндөлтийн сорви – Хагалгааны дараа үр хөврөлийн эс умайн салстад наалдсан байж болно.
  • Дархлааны өвчин – Дархлааны системийн алдагдлаас үүдэн умайн салст үрэвссэн байх боломжтой.
  • Төрж байгаагүй бол
  • Удамшил (ээж, эгч зэргийн ойрын хамаатан умайн салстын үрэвсэлтэй байх)
  • Биеэс сарын тэмдгийг бүрэн гадагшлуулахад хүндрэлтэй болгох бусад өвчнүүд
  • Аарцагны үрэвсэлтэй байсан бол
  • Умайд нөлөөлөх ямар нэг өвчтэй бол энэ өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ.
  • Умайн салстын үрэвслийн шинж тэмдгүүд жирэмслэлтийн үеэр намдах магадлалтай бөгөөд цэвэршилтийн дараа зовиур бүр мөсөн арилдаг.

ШИНЖ ТЭМДЭГ

Хамгийн эхний шинж тэмдэг нь сарын тэмдгийн үед аарцгаар хүчтэй өвдөлт өгч илэрнэ.  Хэдийгээр сарын тэмдгийн үеэр хэвлийгээр өвдөх, базлах нь хэвийн зүйл боловч умайн салстын үрэвсэлтэй бол хэвлий маш хүчтэй өвдөж, хугацаа өнгөрөх тусам улам ихээр өвдөнө.

  • Сарын тэмдгийн үеэр өвдөх – Сарын тэмдгээс хэд хоногийн өмнө болон дараа хэвлий нуруугаар өвдсөөр байх болно.
  • Бэлгийн хавьталд ороход өвдөх – Бэлгийн хавьталд орох үед эсвэл дараа нь умай өвдөх
  • Бие засахад өвдөх – Хөнгөн эсвэл хүндээр бие засахад өвдөлт өгөх, сарын тэмдгийн үеэр илүү хүчтэй өвдөх
  • Их хэмжээний цус гарах – Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх эсвэл сарын тэмдэг ирэх болоогүй байхад цус гарах
  • Үргүйдэл – Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн умайн салст үрэвссэн байх магадлалтай.
  • Ядрах, гүйлгэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
  • Умайн салст үрэвссэн эмэгтэйчүүдийн өвдөлт өөр өөр байдаг. Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.

Оношилгоо, Эмчилгээ

Өвчнийг илрүүлэхэд  дараах оношилгоонууд хийдэг: 

  • Аарцагны үзлэг
  • Хэт авиа
  • Умайн дуран зэргээр үзлэг хийнэ.

Үүний дараагаар онош бүрд таарсан эмчилгээ хийгдэнэ.

  • Умайн салстын үрэвслийн үед эмэн эмчилгээ болон хагалгаа хийдэг. Өвчин хэр хүндэрснээс хамааран эмчилгээний төрлийг мэргэжлийн эмчийн тусламжтайгаар сонгоно. Ихэнх тохиолдолд эмийн эмчилгээ үйлчлэхгүй бол хагалгаа хийхийг санал болгодог.
  • Сарын тэмдгийн үеэр хүчтэй өвдөх тул өвчин намдаах эм хэрэглэнэ. Мөн сарын тэмдгийн үед дааврын хэмжээ ихэсч цус их гарахад хүргэдэг тул дааврыг тогтворжуулах эм хэрэглэж болох юм. Хэрэв үрэвсэл хүндэрсэн бол хагалгааны аргаар үрэвссэн хэсгийг цэвэрлэх, үүссэн холбогч эдүүдийг авах боломжтой.
  • Салстын үрэвслээс үүдэн жирэмслэх боломжгүй болсон бол үр шилжүүлэн суулгуулах нь сайн арга болдог. Ховор тохиолдолд умайн хүзүү болон өвдгөвчийг мэс заслын аргаар авах шаардлага тулгарах бөгөөд энэ хагалгааны дараа жирэмслэх боломжгүй болно.