Хvмvvс энэ таагvй шавьжийг “умдагны бөөс” гэж нэрлэдэг бєгєєд харин арьс єнгєний эмч нар “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг. 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш төстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ч суга, сахал, хөмсөг болон сормуусан дээр үүрлэсэн байх нь бий. Намилзгана нь хөдөлгөөн багатай, өндөглөх замаар vрждэг (өдөрт гурван ширхгээр) бөгөөд зөвхөн хvний цусаар хооллоно. Нэг удаа 0.001 мм –аар уудаг. Умдагны намилзганы амьдрах дундаж хугацаа 24 өдөр байна.
Шалтгаан
Умдагны намилзгана зөвхөн хvн дээр шимэгчилэх бөгөөд муур, нохой юмуу усан гахайнаас халдах ямар ч боломжгvй. Бусад БЗХӨ шиг умдагны намилзгана ерөнхийдөө бэлгийн хавьтлын үеэр халдах бөгөөд ингэхэд шавьж нь нэг хvнээс нөгөөрүү мөлхөн шилжиж дамжина. Гэхдээ намилзгана нь хүнээс салаад нэг хоногоос илvvгvй хугацаанд амьдардаг байхад өндөг нь бараг долоо хоног амьд байх чадвартай.
- Алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамждаг
- Хуучин матраснаас бас халдах магадлалтай
- Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон бүр нийтийн бие засах газрыг ашиглах vед хvртэл халдвар авсан тохиолдлууд байдаг.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хvртэл хэдэн долоо хоног өнгөрч болно. Шинэ эзэндээ хvрмэгц намилзгана хөлөөрөө умдагны үснээс бат гэх чинь бэхлэгдээд “амьдрах орчноо тохижуулж эхэлнэ”. Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсыг хатгаж цоолдог. Тиймээс хатгуулсан газар үргэлж хөхөвтөр мөр үлдэж загатнадаг.
Бэлэг эрхтний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хөхөвтөр толбонууд бий болно. Шимэгчдийг өөрсдийг нь томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь цавь загатнах юм.
Эмчилгээ
Эмчид хандах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд халдвар авсан үсээ хусаад эмийн сан орж шаардлагатай тосон түрхлэг авч зааврын дагуу хэрэглэнэ. Эсвэл арцтай усаар угааж болно. Гэхдээ энэ арга халдвар нэгэнт гүн тахрсан тохиолдолд үйлчилгээ багатай тул аль болох тосон түрхлэг хэрэглсэн нь илүү найдвартай. Эмчилгээ дууссаны дараа биеийн болон орны цагаан хэрэгслээ цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индүүгээр индүүдэх хэрэгтэй.