Микоз буюу арьс ба хумсны мөөгөнцөр өвчин нь өвчин үүсгэгч мөөгнөөс өдөөгддөг хvний халдварт өвчний бvлэгт хамаарна. Мөөгнүүд нь арьсны бvх давхарга, яс болон дотор эрхтнүүдийг хүртэл гэмтээх чадвартай бөгөөд өдөөгч болгон гол төлөв өөрийн “дуртай” газраа гэмтээдэг. Хаана нойтон, чийгтэй, харанхуй газар байна тэнд мөөгөнцөр үүсдэг учир үтрээ бол мөөгөнцөр үүсэх хамгийн тохиромжтой орчин юм.
- Кандидоз гол төлөв ам болон хоолойны салст бүрхүүлийг гэмтээдэг бөгөөд сүүнцэр үүсгэдэг. Энэ нь хэл болон амны салст бүрхүүлд тосон цагаан толбонууд бий болж тагнай, гүйлсэн булчирхай болон залгиурт тархдаг.
- Уушги гэмтээсэн үед бронхит, эсвэл уушгины үрэвсэл үүсдэг ч ноцтой тохиолдолд мөөгөнцрийн халдвар цус, эсвэл тархинд нэвтэрч vхэлд хүргэх аюултай.
- Янз бүрийн дерматомикозын үед арьс, vс болон хумс гэмтдэг. Халдварын эх үүсвэр нь муур, нохой, өвчтэй хvмvvс байдаг. Ихэвчлэн эзэнгүй гудамжны нохой мууртай тоглох үедээ мөөгөнцрүүдийн ямар нэг төрлийн халдварыг авдаг. Жишээлэхэд: хүүхдийн арьсан дээр ягаан холцруутсан толбонууд бий болж, vс нь туг тугаараа унасан байвал хяргадаг үлдээр халдварласан байж болзошгүй.
- Хөлийн тавхайн микоз ба онихомикозууд (хумсны микоз, хумсны мөөгөнцөр) нь бусад мөөгөнцрийн гэмтэлvvдийг бодвол илvv их тохиолддог. Нийтийн халуун ус, саун, усан сангаар үйлчлүүлэгчид, түүнчлэн нийтийн хэрэглээний байранд хөл нүцгэн явж харагддаг тамирчид эдгээр мөөгөнцрийн халдвар авах эрсэлтэй байдаг.
Шалтгаан
Бүх микоз нь өвчтэй хүн, эсвэл амьтнаас халдварладаг бөгөөд ховор тохиолдолд хөрсний мөөгөөр хүнд халдварладаг
- Антибиотик эмчилгээ – Антибиотик эмчилгээ хийлгэж буй үед мөөгөнцрийн үрэвсэл үүсэж болно
- Жирэмслэхээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх (эм, тариа, суулгац гэх мэт) – Дааврын бэлдмэлийн нөлөөгөөр үтрээний хэвийн орчин өөрчлөгдөх магадлалтай байдаг.
- Умайн хөндийн ерөндөг, спермицид
- Биеийн ерөнхий эсэргүүцэл дархлаа сул эсвэл ХДХВ/ДОХ халдвар, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх (стероид, хими эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эмчилгээ гэх мэт)
- Жирэмслэлт – Үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөнөөс жирэмсэн үед мөөгөнцрийн үрэвсэл элбэг тохиолддог.
- Чихрийн шижин – Цусан дахь сахрын хэмжээ байнга их байх
- Бэлгийн харьцаа – Мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл нь бэлгийн замаар дамжих халдвар биш ба заримдаа бэлгийн харьцаанд огт ороогүй охидод хүртэл тохиолдох нь бий. Гэхдээ бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд элбэг байдаг.
Шинж тэмдэг:
Хэрэв үрэвсэл байхгүй үед чээж, нуруу, хvзvvний арьсан дээр хүрэн өнгийн холцруутсан толбонууд бий болсон бол хивэг хэлбэрийн үлд (кератомикоз) гэж нэрлэгддэг арьсны дээд давхаргад шимэгчилдэг мөөгний өвчин туссан байна гэсэн vг.Үүнээс гадна хамгийн элбэг тохиолддог бэлгийн мөөгөнцрийн хувьд дараах шинж тэмдэг илэрнэ:
- Гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах
- Шээх үед өвдөх, хорсох / эрэгтэй/
- Бэлэг эрхтний толгой цагаан өнгөрөөр хучигдах, жижиг улаан толботой тууралт гарч загатнаж, бага зэргийн өвдөлт өгөх / эрэгтэй/
- Бэлгийн харьцааны үед өвдөх
- Үтрээний үүдэвч хэсэг улайх, хавагнах
- Зарим эмэгтэйд үтрээнээс ялгадас гарах шинж тэр бүр ажиглагдахгүй байж болох ба усархаг ялгадас гарах нь ч бий.
- Хөлийн микозын эхэн үеийн илрэл нь хуруунуудын салаа болон тавхайн хонхрын арьс хогжруутаж, дараагаар нь нойтон шалбархай болох явдал юм. Харин хумсны ялтсан дээр цагаан болон шар толбо vvсэх нь гол төлөв хумсны микозыг гэрчилдэг.
Эмчилгээ
Мөөгөнцөрт өвчин нь маш олон янз, хэлбэртэй байдаг тул цагаа олсон зөв оношилгоо болон нарийн эмчилгээ шаарддаг. Эмчид үзүүлэхээс өмнө дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна. Зөвлөмж:
Үтрээгээр хэрэглэх бэлдмэл – Эмчийн зөвлөсний дагуу үтрээгээр тосон түрхэц, лаа хэрэглэдэг.
Ууж хэрэглэх бэлдмэл – Ихэнх эмэгтэйчүүдэд мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл нэг удаа хэрэглэхэд хангалттай байдаг. Архаг болон байнгын дахилтат хэлбэрийн үрэвсэлтэй үед эмч танд нэгээс олон удаагийн тунг зөвлөнө. Мөөгөнцрийн эсрэг эмийн гаж нөлөө нь:
- Ходоод өвдөх
- Толгой өвдөх
- Биеэр тууралт гарах гэх мэт бага зэрэг зовуурь илэрч болно.
- Мөөгөнцрийн эсрэг эмийг жирэмсний эхний 3 сартайд хэрэглэж болохгүй.
Эмчилгээ эхэлснээс хойш 1-2 өдрийн дараа таны зовуурь намдах болно. Гэхдээ заримдаа эмчилгээний үед, эмчилгээ дууссаны дараа ч бага зэрэг хорсох загатнах зовуурь үргэлжилж болохыг анхаараарай. Жирэмсэн үед эмчилгээг илүү удаан хугацаагаар үргэлжлүүлэх тохиолдол бий.
Урьдчилан сэргийлэлт
- Нийтийн шүршүүрт тусдаа резин углааш, эсвэл шаахай авч орох.
- Саунд өөрийн хувийн дэвсгэрийг хэрэглэх.
- Усан санд орохын өмнө болон хойно хөлийн тавхайд мөөгөнцрийн эсрэг бодис түрхэж болно. Мөн мөөгөнцрийн эсрэг лак хэрэглэж ч болно.
- Гэр бvлийн гишvvдийн нэг нь өвчилсөн бол нэгдүгээрт тэр хүн бүрэн курс эмчилгээ хийлгэх ёстой. Хоёрдугаарт түүнд заавал тусдаа бие угаагч, алчуур болон шаахай, мөн хумс засах багаж байх ёстой. Гуравдугаарт, эмчилгээ дуустал усанд орсных нь дараа
- Чихэр, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэ – Цусан дахь сахрын хэмжээг хэвийн түвшинд байлгах нь мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх нөхцөл болдог
- Антибиотик эмчилгээ: Эмчийн заавраар антибиотик хэрэглэх шаардлагатай ба зайлшгүй хэрэглэх үед антибиотик эмчилгээний эхэн болон төгсгөлд мөөгөнцрийн эсрэг эмийг уух хэрэгтэй.
- Биеийн эсэргүүцэл, дархлаа сулрахаас сэргийлэх
- Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар эмчтэйгээ зөвлөлдөх
Мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвслээр давтан өвддөг бол:
- Хэт бариу өмд, жинс өмсөхгүй байх энэ нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг.
- Цэвэр хөвөн даавуун дотуур хувцас өмсөх
- Дотуур хувцсыг угаахдаа хэт их саван, угаалгын нунтаг хэрэглэхээс зайлсхийх
- Үтрээ, гадна бэлэг эрхтнийг угаахдаа үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүн, зориулалтын бус саван хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Үтрээний үрэвслээс сэргийлэх:
- Бэлэг эрхтнээ ямар нэгэн химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина.
- Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагагүй. Тэдгээр бэлэг эрхтнийг цочроож, үрэвсүүлнэ.
- Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болгодог.
- Хүндээр бие зассаны дараа урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.
- Амаар бэлгийн хавьтал хийсний дараа шууд үтрээгээр хавьтал үйлдэж болохгүй. Шодойг заавал угааж байх хэрэгтэй.
- Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд мөөгөнцөртэй бол төрөх явцад хүүхдэд халдвар дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ.
Шалтгаан:
- Антибиотикийн хэт их хэрэглээ
- Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн
- Буруу хооллолт, их хэмжээний чихэр хэрэглэсэн
- Дааврын тэнцвэргүй байдал
- Стресс бухимдал
- Нойгүйдэл
- Ядаргаа зэргээс үүдэж, үтрээний мөөгөнцөртэй болдог байн