Мика Монгол Мика Монгол

Могой үлд

Могой үлд нь вирусийн гаралтай халдвар юм. Намар, өвөлдөө гол төлөв настай хүмүүст өвддөг. Энэ өвчнийг салхин цэцгийг үүсгэгч вирус үүсгэдэг. Салхин цэцэг тусаад эдгэрсний дараа вирус нь бүрэн усталгүй мэдрэлийн системийн эсүүдэд нуугдмал хэлбэртэй үлддэг. Хүн эрүүл байгаа үед вирус нь ямар ч нөлөө үзүүлэхгүй ч заримдаа олон жилийн дараа ч гэсэн цусанд ахин халдварлахад могой үлдийн шинж тэмдэг илэрнэ. Шалтгаан:

  • Дархлаа сулруулдаг эм, бэлдмэл уух
  • Архаг стресс
  • Ядаргаа
  • Хавдар
  • Туяа эмчилгээ, ДОХ зэрэг нь ийнхүү вирусийг дахин идэвхжихэд хүргэдэг. Могой үлд нь халдвартай. Гэхдээ салхин цэцгээр өвдөж байсан хүмүүст халдваргүй ч салхин цэцэг тусч байгаагүй хүмүүс, ялангуяа могой үлд туссан хүнтэй хамт байгаа хүүхдэд аюултай.

Шинж тэмдэг

Өвчин эхлэхээс хэд хоногийн өмнөөс толгой өвдөх, халуурах, даардас хүрэх, бие сульдах зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч болно. Үүнтэй зэрэгцэн удалгүй тууралт гарах хэсгийн арьс хорсох, өвдөх, хатгуулах, мэнэрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Үүнээс 1-4 хоногийн дараа арьсан дээр тууралт гарах бөгөөд энэ үед халуун 38-39 градус хүртэл нэмэгдэж болно. Тууралт нь ягаавтар толбо хэлбэртэй байх ч гарсан өдрөө, эсвэл маргааш нь тунгалаг шингэнтэй жижиг цэврүү болон өөрчлөгддөг. Тууралт нь гол төлөв биеийн нэг талд, мэдрэлийн мэдрэмтгий байрлалын дагуу гардаг. Тууралт гарсан хэсэг нь хүний биеийн онцлогоос шалтгаалан хөндүүртэй болон хөндүүргүй байж болдог. Долоо хоногийн дотор цэврүүний тоо нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Гүйцэд хатсаныхаа дараа цэврүү нь арьсан дороос төвийсөн гүвдрүү бий болгодог. Тууралт гарсан хэсгийн арьсан дээр цайвар өнгийн судал, эсвэл сорви үүснэ.

  • Дархлаа нь хэвийн үед хүн 15 хоногоос 1 сарын дотор эдгэрдэг бол настай, сульдсан үед эдгэрэлт нь удааширдаг.
  • Өвдөлт нь бүрэн эдгэрсний дараа ч хэдэн сар, эсвэл бүр жилээр хэвээр үлдэх боломжтой байдаг нь могой үлдийн хамгийн таагүй үр дагавар гэж болно.
  • Энэ өвчнөөр ганц л удаа өвддөг бөгөөд дахиж тусдаггүй. Харин дархлалын дутагдалтай, ДОХ-й хүмүүс дахин өвдөж болзошгүй.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч гадуур үзлэг хийж тавина. Биеийн эсэргүүцэл нь суларсан үед тууралт нь идээтэй, илүү өргөн талбайг харамч болзошгүй. Ийм тохиолдолд, ялангуяа хамрын үзүүр дээр тууралт гарах байдлаар илэрдэг нүд гэмтсэн үед заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.