Мика Монгол Мика Монгол

Микоплазмоз

Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг өвчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг.

Шалтгаан

Энэхүү өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор үүсдэг гэж vздэг. Гэхдээ 70 төрлийн микоплазм байдгаас 11 нь л хүний эсэд шимэгчилж амьдардаг бөгөөд тэдгээрийн Mycoplasma hominis ба Mycoplasma genitalium гэж нэрлэдэг хоёр нь л микоплазмозыг үүсгэдэг. Зөвхөн жам ёсны бэлгийн хавьтлын үед л халдах боломжтой.  Мөн ахуйн замаар халдвар авах боломжтой гэсэн нь шинжлэх ухаанд нотлогдоогvй.

Явц

Микоплазмууд нь биеэ даах чадвар тааруу болохоор зөвхөн хvний эсэд бэхлэгдэж амьдардаг. Үүнийг үүсгэдэг бичил биетvvд нь үтрээ болон шээс дамжуулах зам -д амьдардаг байна. Үтрээний дисбактериоз, трихомониаз, гарднерелез, гонорея (заг хүйтэн), хламидиоз, эсвэл герпесийн үед үтрээн дэх микоплазмын хэмжээ эрс ихэсдэг. Энэ халдварын үед шээс дамжуулах замын суваг, түрүү  булчирхай (эрэгтэй хүнд), умайн хүзүү (эмэгтэй хүнд), болон үтрээний салс (эмэгтэй хүнд) гэмтэх боломжтой.

Шинж тэмдэг

Өвчний эхний шинж тэмдэг нь халдвар авснаас хойш гурван долоо хоног орчмын  дараа илэрдэг. Гэвч микоплазмозоор өвдөгсдийн 40% -д нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Тохиолдлын бэлгийн хавьталд орсны дараа шээс дамжуулах суваг (эрэгтэй хүнд) болон үтрээнээс (эмэгтэй хүнд) хэвийн бус ялгадас гарч эхэлнэ. Хэмжээ бага цайвар, бараг тунгалаг өнгөтэй ялгадас байна. Үүнээс гадна шээх vед бага зэргийн өвдөлт өгөх, хөнгөн хорсох мэдрэмж төрдөг. Үр хөндөлт, сэтгэл хямрал, хэт даарах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэгт өвчин сэдэрч, хурцадах аюултай.

Үр дагавар

Хэрэв микоплазмозыг эмчлэхгvй бол хэсэг хугацааны дараа

  • Эрэгтэй хvнд түрүү булчирхайн үрэвсэл болон шээс дамжуулах сувгийн нарийсал үүсгэх аюултай.
  • Эмэгтэй хvнд умайн гуурсны үрэвсэл болон наалдац, үргvйдлийн эрсдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг үүсгэх аюултай.
  • Жирэмсэн хүнд ургийн гажгийн шалтгаан болж болно.

Оношилгоо

Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Зөвхөн шинж тэмдгээр нь эмч оношлох боломжгvй учраас маш олон шинжилгээ өгөх шаардлагатай болдог. Vvнд:

  • Цус
  • Шээсний шинжилгээ
  • Сэжигтэй ялгадсыг шинжлvvлэх
  • Халдвар илрvvлэх бактери ургуулах шинжилгээ
  • ПГУ онош хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Өөрөө дур мэдэн эм, тариа хэрэглэж болохгүй. Зөв эмчилгээг зөвхөн эмч л хийж чадна.