Мика Монгол Мика Монгол

Арьсны Үрэвслүүд

Арьсны үрэвслүүдийн ерөнхий нэршлийг дерматит гэнэ. Олон шалтгааны улмаас янз бүрийн байдлаар арьсны үрэвсэл илэрч болох бөгөөд ихэвчлэн арьс улайж, загатнан, хавдах шинж тэмдэг илэрдэг. Үрэвссэн арьс хуурайшин хатуурч, улмаар хагаран шүүс гарах тохиолдол элбэг байдаг. Хуйхны хаг, экзем, элдэв бодисуудад хүрэхэд арьс харшлах зэрэг нь бүгд арьсны үрэвслийн нэгэн хэлбэр юм. Дерматит нь халдварладаггүй, нийтлэг тохиолдох өвчин бөгөөд эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэснээр бүрэн эмчлэгдэх боломжтой. Арьсыг олон удаа маажиж, шархлаа үүсгэснээр халдвар авч улмаар амь насанд аюултай нөхцөл үүсэж болно.

Шалтгаан

  • Экзем – Энэ төрлийн үрэвсэл нь арьс хуурайших, дархлаа муудах, арьсанд бактерийн халдвар орсон эсвэл орчны нөлөөнөөс үүсдэг.
  • Хүрэхэд үүсэх үрэвсэл – Харшилдаг бодис болон биетүүдэд хүрэхэд ажиглагдаж эхэлнэ. Хэрэв харшилдаг зүйлдээ хүрэхгүй бол гарахгүй.
  • Хайрст үрэвсэл – Биеийн тослог булчирхайд нянгийн халдвар орсон эсвэл мөөгөнцрөөс үүдэлтэй байж болно. Улирлын чанартай бий болох магадлалтай.

Нөлөөлөх хүчин зүйлс

  • Нас – Ерөнхийдөө арьсны үрэвсэл хэдэн ч настай хүнд тохиолдож болох боловч экзем нь бага насны хүүхдэд ажиглагддаг.
  • Харшил болон гуурсан хоолойн багтраа – Зарим зүйлийн харшилтай бол, гуурсан хоолойн багтраа өвчтэй бол, мөн удамшлын нөлөөгөөр арьс үрэвсэж болно.
  • Ажил мэргэжлийн нөлөө – Хэрэв үргэлж тодорхой төрлийн химийг бодистой нөхцөлд, эсвэл металл зүйлтэй харьцах ажил хийдэг бол хүрэхэд үүсэх арьсны үрэвсэлтэй болох магадлалтай.
  • Эрүүл мэндийн байдал – ХДХВ-ийн халдвартай болон төрөлхийн зүрхний дутагдалтай бол арьс үрэвсэх хандлагатай байна.

Шинж тэмдэг:

Олон төрлийн арьсны үрэвсэл байдаг боловч дараах төрлүүд нь хамгийн элбэг тохиолддог.

  • Экзем – Нярайн үеэс эхэлж ажиглагдах энэ төрлийн үрэвсэл нь ихэвчлэн нугалардаг арьс үрэвсэх өвчин юм. Тохойн дотор тал, өвдөгний хойд хэсэг, хүзүүний урд хэсэг г.м. Экзем нь загатнадаг тул маажихад арьс хагарч шингэн ялгарч болно.
  • Хүрэхэд үүсэх арьсны үрэвсэл – Биеийн аль нэг хэсэг тодорхой бодис, биетүүдэд хүрэхэд харшилж арьс улайн үрэвсэх шинж тэмдэг илэрдэг. Жишээ нь: саван угаалгын нунтагт харшлах, металлын харшил г.м Арьс эдгээр бодисуудад харшилснаас цэврүү үүсэж болно.
  • Хайрст үрэвсэл – Тослогийн булчирхайн ихтэй биеийн хэсгүүдэд бий болдог тул нүүр, чээжний дээд хэсэг, нуруугаар ажиглагдана. Мөн хуйханд их хэмжээний хаг үүсэн байж

болдог. Энэ үрэвслээр нярай хүүхэд өвчлөх нь элбэг тохиолдоно.

Зөвлөгөө

Үрэвсэлтэй арьсанд дараах арга хэмжээг аваарай.

  • Загатнуулдаггүй, үрэвслийн эсрэг тос түрхэх – Эмчийн заавраар энэ түрхлэгийг хэрэглэх бөгөөд эмийн гаж нөлөөгөөр бие засахад түвэгтэй болох магадлалтай.
  • Хүйтэн, нойтон жин тавих – Арьсны загатнааг намдаадаг.
  • Бүлээн усанд орох – Өдөр бүр бүлээн усанд орсноор үрэвссэн арьс дэвтэж, шүүс гарсан бол цэвэрлэгдэх боломжтой. Үрэвссэн хэсгүүдэд саван хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
  • Маажихгүй байх – Загатнасан хэсгийг маажих тусам шүүс гарч халдвар орох магадлал нэмэгдэх тул маажихгүй байхыг хичээгээрэй.
  • Даавуун хувцас өмсөх – Хатуу, бариу хувцас өмсөх нь арьсыг загатнуулна.
  • Арьсаа тослох – Хүүхдийн биеийн тосоор арьсаа тослоорой.
  • Стресст орохгүй байхыг хичээх зэрэг арга хэмжээг авах
  • Витамин Д-г нэмэлт тэжээл байдлаар хэрэглэх
  • Будааны шүүсийг арьсанд хүрхэх
  • Зуун настын навчийг зүсэж арьсаа арчих зэрэг арга хэмжээг аваарай.

Эмчилгээ

Мэргэжлийн арьсны эмчид очиж зөвлөгөө авснаар эмэн эмчилгээ, тосон түрхлэг, биеэ насанд хэрхэн шарах болон бусад гэрийн нөхцөлд авах ёстой арга хэмжээг мэдэж болно. Арьсны үрэвслийн тосон түрхлэг нь загатнааг намдааж, арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Урьдчилан Сэргийлэх

Арьсаа хуурайшуулахгүй байх нь арьс үрэвсэхээс сэргийлэх хамгийн сайн арга юм. Тиймээс:

  • Өдөр бүр усанд орж байх – Халуун биш бүлээн усанд 5-10 минут орох нь үр дүнтэй.
  • Нярайн биеийн савангаар биеэ угаах
  • Усанд орсны дараа биед хоргүй тос түрхэх байдлаар усанд ороорой.