Идсэн хоолыг ходоодруу дамжуулдаг эрхтэн болох улаан хоолойн дотор хана үрэвсэхийг улаан хоолойн үрэвсэл гэнэ. Цаашдаа шарх, шалбархай болж хүндэрдэг. Мөн Барреттын хоолой шинж тэмдэг үүсвэл хавдар болох эрсдэлтэй байдаг.
Шалтгаан
- Мөөгөнцөр. Чихрийн шижин, ХДХВ-ын халдвар зэрэг өвчнөөр дархлаа суларсан хүмүүс мөөгөнцөрийн халдвараар өвчилдөг.
- Хомхойн вирус. Мөөгөнцөртэй адил дархлаа сул хүмүүст хомхойн вирусны гаралтай улаан хоолойн үрэвсэл явагддаг.
- Ходоод улаан хоолойн сөргөөт өвчин
- Бөөлжих
- Мэс засал
- Аспирин, үрэвслийн эсрэг эм
- Том хэмжээтэй шахмалыг бага усаар уух, унтахын өмнө уух
- Хортой бодис залгих
- Ивэрхий
- Цацрагийн нөлөө
- Таргалалт
- Архи, тамхины хэрэглээ
- Харшил, улаан хоолойн үрэвслийн гэр бүлийн түүхтэй байх
Улаан хоолойн үрэвслийн хэлбэр
Эозинофилийн улаан хоолойн үрэвсэл
Улаан хоолойд харшлын улмаас эозинофиль эс ихэссэнээс шалтгаалж үүсдэг. Сэдээгч хүчин зүйлүүдэд:
- Сүү
- Шар буурцаг
- Өндөг
- Гурил
- Газрын самар
- Самар
- Хясаа орно.
Ургамлын тоосонцор мөн энэ хэлбэрийн улаан хоолойн үрэвслийг үүсгэдэг.
Сөргөөт улаан хоолойн үрэвсэл
Ходоод улаан хоолойн сөргөөт өвчнөөс болж үүсдэг. Ходоодон дахь агууламж улаан хоолойруу орсоноос болж ходоод улаан хоолойн сөргөөт өвчин үүсч улаан хоолойг архагаар үрэвсүүлдэг.
Эмийн шалтгаант улаан хоолойн үрэвсэл
Дараах төрлийн эмүүдийг хангалттай усаар уугаагүйгээс болж улаан хоолойг цочроодог:
- Өвчин намдаагч
- Антибиотик
- Кали хлорид
Халдварт улаан хоолойн үрэвсэл
Хүнд ужиг өвчний улмаас дархлаа суларсанаар мөөгөнцөр, вирус, нян, шимэгчийн халдварт өртөж улаан хоолойн үрэвсдэг ховор хэлбэр юм.
Шинж тэмдэг
- Залгихад өвдөх, зовиурлах
- Цээж гашуу оргих
- Горойх
- Цээжээр өвдөх
- Дотор муухай оргих
- Бөөлжих
Оношлогоо
Биеийн ерөнхий үзлэг, асуумжаар өвчнийг тодруулсаны дараа багажийн шинжилгээ хийгддэг:
- Дурангийн шинжилгээ. Улаан хоолойг дурангаар харж шинжилнэ.
- Эдийн шижнилгээ. Дурангийн шинжилгээгээр улаан хоолойн эдийг авч микроскопоор харж шинжилнэ.
- Улаан хоолойн рентген шинжилгээ. Барийн уусмал залгиж рентгенээр харж шинжилнэ. Улаан хоолойн гажгийг харах боломжтой.
Эмчилгээ
- Цээж гашуу оргихыг намдаах ходоодны хүчлийг хориглох эм
- Антибиотик, мөөгөнцөрийн эсрэг, вирусын эсрэг халдварын эмчилгээ
- Өвдөлт намдаах эмчилгээ
- Үрэвслийн намдаах стеройд эмчилгээ
- Мэс засал эмчилгээ
Хоолны дэглэм
- Халуун ногоотой хоол идэхгүй байх
- Самар, түүхий ногоо зэрэг хатуу хоол хүнс идэхгүй байх
- Жүрж, усан үзэм, эдгээр жимсний шүүс зэрэг хүчиллэг хоол хүнс, ундаа идэж уухгүй байх
- Чанаж болгосон, нухаш, зутан маягаар бэлдэж хийсэн хоол хүнсийг хэрэглэх
- Сайн зажилж идэх
- Гуурсаар уувал залгихад хялбар байдаг
- Архи, тамхинаас татгалзах
Харшил өгч байгаа хоол хүнсийг таньж идэхгүй байх. Хамгийн их харшил өгдөг 6 хүнс:
- Сүү
- Шар буурцаг
- Өндөг
- Гурил
- Газрын самар
- Самар
- Хясаа