Кроны өвчин нь хоол боловсруулах замын аль ч эрхтэнийг хамрах боловч ихэнхдээ нарийн, бүдүүн гэдсийг хамардаг. Кроны өвчин ба шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд юм. Бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй боловч шинж тэмдгийг багасгаж өвчилсөн хүн идэвхитэй амьдралаар амьдрах бүрэн боломжтой.
Шинж тэмдэг
Гүйлгэх, өтгөн хатах, ходоодоор өвдөх зовиуртай байх ч амархан намддаг.
- Хэвлийгээр өвдөх, базлах
- Баас цустай гарах
- Анус орчмын шархлаанаас шүүс гарах
- Ядарч сульдах
- Халуурах
- Хоолны дуршил муудах
- Ам гэмтэх
- Биеийн жин буурах
Хүндрэл
Хэсгийн болон системийн хүндрэл гэж хуваадаг
Хэсгийн хүндрэл
- Буглаа. Бөгсний амсар болон гэдсэн дотор үүсдэг.
- Цөсний давстай суулгах. Өөх тосыг шингээх үүрэгтэй цөсний хүчлийг нарийн гэдэсний доод хэсэг шингээдэг. Гэдэсний энэ хэсэг кроны өвчний үед үрэвсдэг учраас өөх тосыг боловсруулж чадалгүй энэхүү хүндрэлийг үүсгэдэг.
- Урагдал. Бөгсний амсрын хана урагддаг. Бие засах үед эндээс цус гардаг.
- Цоорол. Гэдэсний 2 хэсэгтэй хологдсон шархны цоорол үүсдэг. мөн давсаг, үтрээ, арьс зэрэг ойр орчмын эдрүү мөн цоордог.
- Хоол тэжээлийн шингээлт, боловсруулалтын алдагдал. Хоол хүнснээс шим тэжээлийг авч шингээх үүрэгтэй гэдэсний хэсгийг үрэвслүүлдэг учраас идсэн хоол унд бүрэн шингэхгүй болоход хүрдэг.
- Нарийн гэдэсний бактери ихсэх. Бүдүүн гэдэс нь хоол хүнсийг задлах бактериудаар дүүрэн байдаг бөгөөд энэ бактериудын тоо хэт ихэсвэл унгах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгах хүндрэл гарна.
- Нарийсал. Кроны өвчний үрэвслээс болж гэдэсний тодорхой хэсэгт нарийсал бий болдог. Нарийслын хэмжээнээс хүндрэлийн зэрэг хамаардаг.
Системийн хүндрэл
Артрит. Үр үрэвсэж өвдөх, хавдах, хөших зовиур илэрнэ. Кроны өвчний үед З төрлийн үений үрэвсэл тохиолддог:
- Захын. Гар хөлийн тохой өвдөг, бугуй, шагай гэсэн том үеүүдийг хамарсан үрэвсэл
- Нурууны. Бүсэлхий нурууны үрэвсэл
- Анкилоз нурууны үрэвсэл. Энэ үрэвсэл ховор тохиолдох бөгөөд нүд, уушиг, зүрхний хавхлагын үрэвсэл хавсардаг.
Арьсны өөрчлөлтүүд.
- Зангилаат улайлт. Улаан өнгөтэй зөөлөн, жижиг зангилаа шилбэ, шагай, гаран дээр гардаг.
- Арьсны идээт үхжил. Арьсыг гэмтээн нүх үүсгэж хөл дээр гардаг үрэвсэл
- Арьсны ургацаг. Бөгсний амсар хавиар ихэвчлэн гардаг.
- Амны шарх. Ам гэмтэх гэж мөн хэлдэг.
Яс сийрэгжилт. Стеройд эмний эмчилгээнээс болж яс сийрэгжих хүндрэл гардаг:
- Ясны бат бөх байдлыг хангадаг кальцийн шимэгдэлтийг бууруулдаг.
- Шээсээр кальци алдагддаг.
- Ясыг иддэг эсийн үүсэлтийг ихэсгэнэ.
- Яс хэлбэржилтийг бий болгодог эсийн тоог бууруулна.
- Эстрогений ялгаралтыг бууруулна. Эстроген нь мөн ясыг бэхжүүлэх үйлдэлтэй байдаг.
Мөн үрэвслийг үүсгэдэг уураг нь ясны шинэчлэгдэх үйл явцыг өөрчилдөг.
Витамин Д-ын дутагдал. Кроны өвчнөөс шалтгаалан нарийн гэдэс үрэвсэх, нарийн гэдэс мэс заслаар тайрагдсанаас болж ясанд шаардлагатай витамин Д-г шингээж авч чадахгүй болно.
Нүдний өвчин.
- Эписклерит. Нүдний уураглаг бүрхүүлийн үрэвсэл юм. загатнах, халуу оргих, улайх шинж тэмдэг илэрнэ.
- Нүдний судаслаг давхаргын үрэвсэл. Нүд бүрэлзэх, гэрэлд мэдрэг байх, улайх шинж илэрнэ.
Бөөрний өөрчлөлт.
- Бөөрний чулуу. Бөөрөнд оксалатын давс цуглаж чулуу болдог.
- Шээсний хүчлийн чулуу. Хүний бие шээсний хүчлийг шингээж чадахгүйгээс шалтгаалан энэхүү бөөрний чулуу үүсдэг.
- Бөөр усжих. Кроны өвчнөөс шалтгаалан цутгалан гэдэс үрэвсэж хавдан бөөрнөөс давсагнаас шээс дамжуулж байгаа шээлтүүрийг дарсанаар үүсдэг. Ийм шалтгаанаар шээс гадагшилж чадаагүйгээс болж бөөр томорч холбогч эдээр солигддог.
- Цоорол. Гэдэс хооронд болон давсаг, шээлтүүр зэрэг эрхтэнрүү цоорол үүсгэдэг.