Мика Монгол Мика Монгол

Гуурсан хоолойнхурц үрэвсэл

Мөгөөрсөн хоолойгоор дамжин гуурсан хоолойгоор агаар дамжин уушгинд очдог. Энэ мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойнууд үрэвсэж цэр ялгаран ханиалга, амьсгал давчах, халуурах зэрэг шинж өгдөг өвчнийг гуурсан хоолойн үрэвсэл гэнэ.

  • Гуурсан хоолойн хурц үрэвсэл. 10-аас багагүй хоног үргэлжлэх боловч ханиалга нь хэдэн долоо хоногоор үргэлжилнэ.
  • Гуурсан хоолойн архаг үрэвсэл. Хэдэн долоо хоногоор үргэлжилж намдах боловч дахин давтагддаг. Гуурсан хоолойн багтраа, эмфизема өвчин нь гуурсан хоолойн архаг үрэвсэлд ордог.

Шалтгаан

  • Дархлаа сул байх. Өндөр настай, архаг өвчтэй, бага насны хүүхдүүд өвчлөх магадлал ихтэй.
  • Вирусын халдвар. Гуурсан хоолойн хурц үрэвслийн 85-95 хувь нь ханиад томуугийн адил адил вирусын шалтгаантай байдаг.
  • Бактерийн халдвар. Цөөн тохиолдолд гуурсан хоолойн вирус гаралтай үрэвслийн дараагаар бактерийн халдвар тусдаг.
  • Орчны хүчин зүйлс. Тамхи, утаа, химийн бодис нь мөгөөрс, гуурсан хоолойг үрэвсүүлж гуурсан хоолойн хурц үрэвсэлд хүргэдэг.
  • Бусад шалтгаан. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүст гуурсан хоолойн хурц үрэвсэл үүсдэг. Энэ тохиолдолд гуурсан хоолойн хурц үрэвсэл нь халдвараар үүсээгүй байдаг учир халдваргүй байдаг.

Шинж тэмдэг

  • Хамар битүүрэх
  • Хоолой өвдөх
  • Ядрах
  • Найтаах
  • Шуухитнах
  • Жихүүдэс хүрэх
  • Нуруу, булчин өвдөх
  • 37.7 – 38.5 хэм хүрч халуурах

Эхний халдварын дараа ханиалга үүсдэг. Ханиалга нь эхэндээ хуурай байж байгаад цэртэй болдог. Цэртэй ханиалга нь архаг гуурсан хоолойн үрэвслийн гол шинж тэмдэг бөгөөд 10 хоногоос 3 долоо хоног хүртэл үргэлжилдэг.

Өөр нэг өөрчлөлт нь цэрний өнгө цагаанаас ногоон эсвэл шар өнгөтэй болж өөрчлөгддөг. Цэрний өнгө нь бактери, вирусын халдварын ялгааг харуулдаггүй бөгөөд дархлалын тогтолцоо хэрхэн ажиллаж байгааг л илтгэдэг.

Яаралтай шинж тэмдэг

  • Шалтгаан тодорхойгүйгээр жин буурах
  • Хөхүүлж ханиалгах
  • Амьсгал авахад хэцүү болох
  • Цээжээр өвдөх
  • 38 хэмээс дээш халуурах
  • Ханиалга 10 хоногоос илүү хугацаагаар үргэлжлэх

Оношлогоо

Архаг гуурсан хоолойн үрэвсэл ихэнх тохиолдолд эмчилгээгүйгээр эдгэдэг.

Эмч үзлэгээр доорх асуумжийг асуудаг бөгөөд өвчтөн өвчний талаарх мэдээллийг мэдэж байх ёстой:

  • Ханиалга эхэлсэн хугацаа
  • Цэртэй ханиаж байгаа эсэх
  • Цэрэнд цус байсан эсэх
  • Халуурсан, цээжээр давчдсан эсэх
  • Ханиахаас өмнө илэрсэн шинж тэмдэг ямар байсан эсэх
  • Хяхтнаж шуухитнасан эсэх
  • Амьсгал авахад хэцүү байгаа эсэх
  • Ойр тойрны хүмүүст адилхан шинж тэмдэг илэрсэн хүн байсан эсэх

Бусад шинжилгээ, оношлогоо

  • Цээжний рентген зураг. Хатгаа байгаа эсэхийг оношлоно. 
  • Цэрний шинжилгээ. Өвчний байдал хүнд байвал цэрний шинжилгээ хийж халдвар үүсгэгчийг тодорхойлж ноцтой халдварт өвчин байгаа эсэхийг шинжилнэ.
  • Спирометр. Уушигны үйл ажиллагааг шинжлэх бөгөөд багтраа өвчин болон амьсгалын бусад өөрчлөлтүүд байгаа эсэхийг оношлоно.

Эмчилгээ

Өвчний шинж тэмдэг бага байвал эмчийн тусламжгүйгээр гэрийн нөхцөлд гуурсан хоолойн хурц үрэвслийг эмчилдэг.

Гэрээр эмчлэх арга

  • Ибупрофен, напроксен, аспирины аль нэгийг хэрэглэж өвчин намдаана. Хүүхдэд аспирин хэрэглэж болохгүй. Бөөрний өвчин, ходоодны шархтай бол эдгээр эмийг эмчээс зөвлөгөө авч хэрэглэх хэрэгтэй.
  • Сайн амрах. Гуурсан хоолойн хурц үрэвслийн халдварын явц, ханиалга нь их ядраадаг. Ялангуяа эхний өдрүүдэд биеэ анхаарч аль болох их амрах хэрэгтэй. Шөнө ханиаж байвал дэрээ өндөрлөж цэр хоолойны араар орохоос сэргийлэх хэрэгтэй.
  • Шингэн юм уух. Гуурсан хоолойн хурц үрэвслийн үед цэрээ гаргаж амьсгалын замаа чөлөөлж байх нь чухал байдаг. Цэр шингэлэх шилдэг арга бол ус, жимсний шүүс, ургамлын цай, тунгалаг шөл зэрэг шингэн зүйл уух явдал юм. Өдөрт 8-12 аяга ус уух хэрэгтэй. Алькохол, каффейны төрлийн ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Утлага хийх. Цэрийг хурдан гадагшлуулах өөр нэг арга юм. Данх саванд ус буцалгаж даавуу, алчуураар хучиж утна. 10 минут уураар амьсгална. Халуун ванн, уурын саунд сууж болно.
  • Агаар чийгшүүлэгч хэрэглэх. Халуун юм уу хүйтэн агаар чийгшүүлэгч нь өрөөний агаарыг чийгшүүлж цэр ялгарахад тусладаг.
  • Давстай усаар хоолойгоо зайлах. Хоолойг үрэвсүүлж хоолойн дээрх цэрийг гаргана. 1 жижиг халбага давсыг аяга усанд хийнэ. Хоолойны зовиур намдтал өдөрт хэдэн ч удаа хоолойгоо зайлж болно.
  • Ханиалга намдаах. Зөгийн балыг анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Зөгийн балыг идэх юм уу халуун ургамлын цайнд найруулж уувал ханиалга намдааж хоолойны өвдөлтийг ч мөн намдаана. 1 нас хүрээгүй хүүхдэд өгвөл ботулизм үүсч ноцтой хүнсний хордлогын хэлбэрийн өвчин болдог учир 1 нас хүрээгүй хүүхдэд өгч болохгүй.

Эмийн эмчилгээ

  • Ханиалга намдаах эм
  • Өвчин намдаах эм
  • Бронх тэлэх эм.

Антибиотик эмчилгээ

Антибиотик эмчилгээ бол гуурсан хоолойн хурц үрэвсэл өвчинд зориулагдсан эмчилгээ биш юм. Учир нь энэхүү өвчин нь вирусын шалтгаантай үүсдэг бөгөөд антибиотик вируст үйлчлэхгүй учир ямар ч эмчилгээний үйлдэл үзүүлж чадахгүй. Гэхдээ гуурсан хоолойн хурц үрэвсэл нь уушигны хатгаа өвчинд хүргэдэг учир хатгаа тусах эрсдэлтэй тохиолдолд антибиотик эмчилгээг хийж уушигны хатгаанаас сэргийлдэг.

Урьдачилан сэргийлэх

  • Сайн нойр авч унтдаг байх
  • Гуурсан хоолойн хурц үрэвсэлтэй хүнтэй ойрхон байх үедээ ам, гар, хамар, нүдэндээ гар хүрэхгүй байх
  • Гараа тогтмол угаадаг байх. Тэр тусмаа ханиад томууны улиралд гараа сайн угаах
  • Тамхи татахгүй байх, дам тамхидалтанд өртөхгүй байх
  • Тэнцвэртэй зөв хоолны дэглэм барих
  • Томуу, хатгааны вакцин хийлгэх
  • Тоос шороо, утаанаас хол байх, маск зүүх